АН-ын дотоод тэмцэл аль хүрч зогсох бол…

Чулууг чулуу биш ус дийлдэг гэдэг. Ус хэдий мөлгөр ч хадыг элээдэг гэгчээр Л.Гантөмөр АН-ыг сэхээнээс энгийн тасаг руу шилжүүлэх аядаж байна. Гэхдээ олон нийтийн хувьд Л.Гантөмөр гэхээсээ МАН-ын генсэк Д.Амарбаясгалан АН-ыг алсаас хөдөлгөж байна хэмээн хардаж буйг энд дурьдахгүй өнгөрч яахин болно. АН-ын албан ёсны дарга гэхээс өөрөөр тамга, гэрчилгээгүй Л.Гантөмөрийг хэний ч дохиуроор хаанаас ч хөдөлгөж болох, зүрх зориггүй кадр гэх ганц тодотгол дээр Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар санал нэгдэн “томилж” байсан гэгддэг. Хоёр ч сонгууль дараалан дотооддоо өрсөлдөж ялагдал хүлээсэн, эцэст нь хоёр байтугай хуваагдан сөрөг хүчний сүр хүчээ гээсэн тэдний ар хударгаар МАН дангаараа төрийн эрх … Continue reading АН-ын дотоод тэмцэл аль хүрч зогсох бол…